2011-11-02
1. Princess Juliana International Airport (IATA: SXM - ICAO: TNCM)
Голландын арлуудын нэг болох Сен-Мартены Синт-Мартин хотод байрлах Princess Juliana нисэх буудал. Энэ буудал нь Зүүн-Карибын усан сангийн хоёр дахь ачаалал ихтэй буудал юм. Түүний хөөрч-буух зурвасных нь урт нь ердөө л 2180 м бөгөөд энэ нь том хэмжээний хөлөг онгоцнуудад арай гэж л хүрдэг ажээ. Нисгэгч нар буухын тулд Махо Бич наран шарлагын газар дээгүүр маш нам доогуур нисэж буудаг.
Иймээс л энэ газар нь онгоцны зураг авдаг хүмүүсийн дунд маш алдартай байдаг юм. Наран шарлагын газар биеэ шарж байгаа жуулчдын дээгүүр 10-20 метрийн өндөрт нисэж байгаа аврага онгоцнуудын зургийг хараад итгэхэд бэрх хэдий ч энэ нь жинхэнэ юм. Энэ нисэх буудалд нисэж буух хүнд нөхцөлтэй боловч одоо хүртэл нэг ч осол гараагүй байгаа юм.



